Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар
2023 оны 1,2,3 сард голуудад халиа гүйсний улмаас Орхон, Таац голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-30 см зузаан байна. Урин дулаан цаг ирж цаг агаар дулаарсантай холбоотой :
- Голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн.
- Хөгшин Орхон гол Хархорин сумын орчим, Онги гол нь Арвайхээр сумын орчим мөсөн дээр устай, усан зах үүссэн, өмнөх жилүүдтэй харьцуулахад шар ус 5 хоногийн өмнө ирсэн.
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь уртын дагуу халиа гүйж хөлдсөн, давхар мөсөн бүрхүүлтэй. Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 140 см буюу олон жилийн дунджаас 5 см зузаан, Хархорин сумын орчим мөсний зузаан 127 см, олон жилийн дунджаас 30 см зузаан, өмнөх арав хоногоос 5 см нимгэрсэн.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол ёроолдоо хүртэл хөлдсөн. Уянга сумын орчим мөсний зузаан 121 см буюу олон жилийн дунджийн орчим зузаан байгаа бол Арвайхээр сумын орчим урсацтай болсон, мөсний зузаан 10 см буюу олон жилийн дунджаас 20 см нимгэн, өмнөх арав хоногоос 17 см-ээр нимгэрсэн.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь ёроолдож хөлдсөн, Нарийнтээл сумын орчим мөсний зузаан халиа гүйсний уллмаас 74 см буюу олон жилийн дунджаас 30 см зузаан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджийн орчим. Хөгшин Орхон гол нь 3 сарын 6 нд шар ус гүйсэн, мөсний зузаан 30 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР